Флаш программын vндсэн цонх нь Titlebar, Menubar, Drawing Tools, Work area гэсэн дэд хэсгvvдийг өөртөө агуулдаг.
1. Titlebar - Гарчигын хэсэг Энэ хэсэгт таны хийж байгаа Флаш киноны (Цаашид Movie гэж хэлеэ) нэр харагадана. Программ ачааллаж эхлэх vед автоматаар шинэ Movie vvсдэг. Нэр нь Untitled-1, Untitled-2 гэх мэтээр нэрлэгдсэн байна. 2. Menubar - Цэсний хэсэг Энд флаш программын хийж чадах бvх vйлдэл, командуудыг агуулсан цэснvvд байрладаг. Эндээс сонголт хийж Movie гээ байгуулж хийнэ. 3. Drawing Tools - Зураг хэрэгсэлvvд Энд элдэв дvрс засаж янзлах, хэлбэр гарган зурах, тайрч таслах, тодорхой хэсгийг сонгох , огтлох, өнгөөр будах , арилгах гэх мэт vvргvvдийг гїйцэтгэж чадах хэрэгсэлvvд байрладаг. 4. Work Area - Ажлын хэсэг Энэ нь яг таны флаш киногоо бэлдэх ажлын хэсэг бөгөөд энд зураг , дvрс, дуу, видеогоо оруулж ирэн Movie - г бэлдэнэ. 5. Properties - Төлөвийн хэсэг Энд тухайн Флаш Movie - ны хэмжээ, фон өнгө, нэг секундэд гарах кадрын тоо зэргийг зааж өгдөг. Энэ Properties хэсэг нь ямар нэгэн Movie clip, Button, Graphic, Shape, Text сонгосон эсгээс шалтгаалан өөрчлөгдөн, тухайн сонгосон хэсгийн төлөв, шинж чанарыг харуулна. Энэ хэсгээс төлөвийг өөрчилж болно. Ж.нь: Та Text бичээд тvvнийгээ нэг товшин идэвхижvvлэх vед Тухайн текстийн фонтын стиль, vсгийн өнгө, хэмжээ зэрэг нь харагдана |
Shape Tween - Дvрс хувиргах хөдөлгөөн
|
Shape Tween -г та флаш кинондоо нэг дvрсийг шал өөр хэлбэртэй дvрс зураг болгох vед ашиглавал илvv тохиромжтой юм.
Эхлээд дурын хэмжээтэй шинэ хуудас нээ. Би 300х150 хэмжээтэй #CCFFCC фон өнгөтэй хуудас нээчихлээ.
Yvссэн байгаа Layer 1 давхарга дээр ямар нэгэн дvрс зур. Penchil, Brush, Oval хэрэглvvрvvдийг ашиглаж болно.
Layer 1 давхаргын уртыг хvссэн хэмжээгээр хоош нь сунга F5 ашиглаж хийж болно. Одоо сунгасан Layer 1 дээр хулганаараа нэг дарж байгаад доошоо Properties цонхонд очицгооёо. Энд Tween гэсэн сонголтыг Shape гэж сонгох хэрэгтэй. Ингэсний дараа дээшээ Layer 1 ийн өнгө ногоон болсон байгаа. Энэ нь Shape tween орсон гэсэн vг юм. Одоо Layer 1 -н ард хоосон Frame дээр хулганы баруун товчыг дараад гарч ирэх цонхноос Insert Blank Keyframe гэсэн сонголтыг сонго. Энэ нь хоосон шинэ Frame vvсгэх команд юм. |
Флаш киногоо хөрвvvлэх
|
Та бэлдсэн флаш киногоо тохирсон форматаар Вэбд зориулан (SWF), Видео (MOV) болгохын тулд Publish командыг ашиглана. Хэрэв та хйиж байгаа ажлын флаш киногоо хадгалсан бол .FLA өргөтгөлтэй болдог. Энэ нь Эх файл (Source) учир зөвхөн засвар хийх шинэчлэх vед ашиглагдана. Харин вэбд ашиглах гэж байгаа бол тохирсон форматруу (.swf) хөрвvvлэх шаардлагатай.
File > Publish Settings командыг сонго. Эсвэл гараас Ctrl + Shift + F12 дарж болно. Уг командаар харилцах цонх нээгдэх ба энд та ямар ямар форматруу зэргэ хөрвvvлэхээ зааж өгнө.
Эндээс swf, gif, jpg, exe, mov форматуудаас сонгоно. Бидэнд зөвхөн SWF хэрэгтэй гэж vзвэл Flash эхний сонголтыг сонгоод Flash гэсэн хавтасруу ор. Тайлбар: 1. Флаш киног уншиж чадах флаш тоглуулагчыг (Flash Player) сонгох. 2. Флаш киног унших дараалал 3. Хэрэв бусад хvмvvст Import хийх боломж олгохгvй байхыг хvсвэл нууц vг оруулж болно. Флаш киногоо хамгаалах. 4. Флаш киноны чанар. Өнгөний нягтрал 0-100% хvртэл авна. Энэ нь өнгөний ялгарлын чанарыг тодорхойлох ба бас файлыг хэмжээнд нөлөөлнө. 5. Publish (Хэвлэх) сонгосон тохиргоогоор хувиргах. Хувиргах командуудыг хэд хэдэн аргаар өгч болно: 1. File > Publish командаар. 2. Гараас Shift + F12 дарж. 3. Киног ажиллуулаж туршиж vзэх vед автоматаар хувиргалт хийнэ. Ctrl + Enter. Хэрэв та флаш киногоо my_flash.fla гэсэн нэрээр My documents хавтсанд хадгалж байсан бол яг тэр хавтсанд (My documents дотор) хөрвvvлэгдсэн my_flash.swf файл vvснэ. Одоо vvссэн my_flash.swf файлаа вэбдээ ашиглахад бэлэн боллоо. |
Гаднаас зураг, дуу, видео импортолж оруулах
|
Флаш кинонд тань мэдээж гаднаас зураг, дуу, дvрс зургыг оруулж ашиглах тохиолдол гарна. Энэ vед Import командыг ашиглана.
File > Import (гараас Ctrl+R дарж болно) командаар импорт хийнэ.
Энэ командын доор байгаа Import to Library команд нь таны гаднаас оруулж ирсэн файлыг ажлыын хуудсанд оруулахгvй харин шууд Library-д оруулна. Энэ хоёр комманд ямар vvрэгтэй вэ гэхээр Import нь файлыг хуудсанд оруулна (Импортолсон файлууд бvгд Libraray-д ордог), Харин Import to Library команд нь хуудсанд оруулахгvй боловч Libraray-д оруулдаг. Та бvх төрлийн Аудио файл (wav,mp3,wma...), Видео файл (mov,avi,mpg,mpeg,dv,wmv..), Зургын файл (bmp,gif,jpg,png,eps,ai...) - уудыг флаш кинондоо ашиглах боломжтой. Флаш программ нь ашиглагдаж байгаа бvх зураг, график, видео, дуу, movie зэргээ бvгдийг нь Library(Монголоор Номын сан гэж орчуулагдаж байна.) дотор хадгалдаг. Та Library -ыг хараад тухайн флаш кинонд ямар ямар дуу дvрс, зураг оролцсоныг төвөггvйхэн мэдэж болно. Library - г гаргахын тулд Window > Library командаар, эсвэл Гараас F11 дарж, эсвэл гараас Ctrl + L дарж нээж болно. Library - д нэгэнт орсон файлуудыг эрэмбэлэх, засах, устгах , хавтаслаж хадгалах боломжтой. Энэ vйлдлvvдийг доод булан орших товчлууруудаар хийж болно. 1. Шинэ Symbol оруулах (Movie clip, Button, Graphic) 2. Шинэ хавтас vvсгэх ж.нь: та дуунуудаа нэг хавтсанд, зурагнуудаа бас нэг хавтсанд хадгалж болно. 3. Тухайн сонгогдсон Library дотор байгаа файлыг засварлах 4. Тухайн файлыг устгах. Анхааруулга. Library-гаас устгасан файл тухайн флаш киноноос тэр чигтээ устаж алга болдог. Дахин импорт хийхээс өөр арга байхгvй. Library -д байгаа файлыг флаш киноруу оруулах Тухайн файлыг флаш кинондоо оруулахын тулд файлын нэрэн дээр эсвэл дээр Preview цонхонд харагдаж байгаа хэсэг дээр хулганаар дарж чирэх vйлдлээр оруулна. |
Motion guide -Хөдөлгөөн чиглvvлэгч хийх
|
Дурийн хэмжээтэй ажлын хуудас нээ. Би 400х300 сонгосон.
Өөрийн хvссэн дvрс эсвэл зурагыг оруул.
Одоо зураг оруулсан Давхаргадаа (Layer 1) Motion guide нэмж оруул. Ингэхийн тулд Layer 1 ээ сонгож байгаад доор нь байрлах Add motion guide товчыг дарна. Эсвэл Insert > Motion Guide командаар хийж болно. Motion guide оруулсаны дараа ийм байдалтай харагдана.
Одоо Frame-удаа сунгаад нэлээн урт болго. F5 товчыг ашиглаж болно.
рэгтэй.Одоо Layer 1 ийн дээр байрлах Guide: Layer 1 гэсэн Frame сонгож байгаад Pencil Tool (Y) хэрэгсэлийг аваад хvссэн хэлбэртэй муруй ( зураг хөдлөх зам ) зур. Pencil хэрэгсэлийн тохиргоог Smooth дээр тавих хэ Зураас зурсаны дараа
Layer 1 давхаргад Create motion tween оруул. Insert > Create motion tween.
Хөдөөлгөн оруулсан давхаргын эхлэлийг хулганаар сонгож байгаад зургаа зураасын эхэнд чирч байрлуул, төгсгөлийг хулганаараа сонгож байгаад Зургаа зураасны төгсгөл хvртэл чирч байрлуул. Одоо Control > Play хийсэн флаш киногоо ажиллуулаад vздээ. Яг таны зурсан муруйн дагуу зураг маань хөдлөж байгаа биз. Motion Guide -г эрвээхэйн хөдөлгөөн, онгоцны хөдөлгөөн, машины хөдөлгөөн зэргийг хийхэд илvv тохиромжтой болвуу. Та доор хавсаргасан Source файлыг татаж аваад бас яаж хийсэнийг харах боломжтой. |
Программын командуудыг өөрчлөх
|
Командууд нь ихэнх нь гараас товч, товчны хослол дараад хялбар хийж болохоор тохируулагдсан байдаг. Энэ товчлууруудыг та өөрийнхөө хvссэнээр өөрчлөн ашиглах боломжтой.
Өөрийн профайл vvсгээд тэрийгээ зөвхөн өөрөө программа ашиглах vед л хэрэглэж байх боломжтой байдаг.
Эхлээд программын Edit>Keyboard Shortcuts командаар цонх нээгдэнэ. Энд Current set гэдэгт ямар ямар профайл vvссэн байгаа нь харагдана. (Macromedia standart г.м) Шинэ профайл vvсгэхийн тулд Duplicate Set товчын дараад шинэ нэрээ өгнө. Ямар командын товчыг өөрчлөх гэж байгаагаа Commands цэснээс сонгоно. ж.нь: Ажиллуулах (Movie Play) командыг Enter дарж vзэж болдог байсан бол одоо Ctrl+Shift+U дарж vздэг болгож өөрчлөе. Нэгэн зэргэ хэд хэдэн товчны хослол оруулж болно. Shortcuts хэсгийн + товчыг дараад олон хослол нэгэн зэргэ оруулж болно. Ямар хослол дарж vйлдэл хийхээ Press key хэсэгт бичнэ. Тэгээд Change товчыг дархад таны оруулсан өөрчлөлт сонгогдоно. |
1. Хэрэглvvрийн цонхноос Pencil Tool (гараас Y vсэг дарах) аваад дурын зураас зур.
2. Зурсан зураасаа сонго. Одоо Modify > Shape > Convert Lines to Fills командаар дvрсээ хувирга. Ингэснээр тэгш өнцөгт хэлбэрээр сонгох боломжтой болж байна. 3. Одоо хvссэн хэмжээгээрээ идэвхжvvлээд Устгаж (Гараас Delete товч) болно. |
Хөдөлгөөн оруулах
|
Урсаж хөдөлдөг текст хийхийг vзье. Жишээ болгож E-School гэсэн бичгийг хуудасны нэг захаас нөгөө захруу урсаж хөдөлдөгөөр хийж vзье.Macromedia Flash программыг ачаалаад дурын хэмжээтэй ажлын хуудас нээ.
Хэрэглvvрийн цонхноос Text Tool (гараас T vсгийг дарж сонгож болно) авч E-School гэсэн текст бич.
Ямар vсгийн фондоор, ямар хэмжээтэй, ямар өнгөтэй байхыг Доод Properties цонхноос тохируулж болно. Timeline руу очоод Layer 1 ийн Frame-г нэм. Хvссэн хэмжээгээрээ сунга. Frame сунгахын тулд Insert > Frame командаар хийж болно. Эсвэл гараас F5 дарж, Хулганы баруун товчыг дараад Insert Frame командаар тус тус хийж болно. Сунгасан Frame-нхаа хамгийн эхэнд очоод Хулганы өайруун товчыг дараад Create Motion Tween командыг өг. Эсвэл Insert > Create Motion Tween хийж болно. Одоо хамгийн сvvлийн хэсэгт нэг дарж сонгоод Бичсэн текстээ аль хvртэл хөдөлгөх газарлууга чирч авчир. Ингээд ажиллуулаад шалгаад vз. Enter товчыг дар эсвэл Control > Play командаар vзэж болдог.
Энэ хичээлийн гол зорилго нь хөдөлгөөн яаж хийдэгийг ойлгуулахад оршилоо. Хэрэв та сайн ойлгохгvй байгаа бол доор хавсаргасан source (.fla) файлыг татаж аваад туршаад vзээрэй.
|
Flash button буюу товчлуур хийх
|
Юуны өмнө та Macromedia Flash программыг өөрийн компьютер дээр суулгасан байх хэрэгтэй. Хаанаас олж авахыг мэдэхгvйбайгаа бол. Одоо программаа ачаалаад шинэ movie нээ. Товчлуур оруулахын тулд Insert цэснээс New Symbol командыг өгөх хэрэгтэй. Эсвэл гараас CTRL+F8 товчлууруудыг дар. Энэ vед гурван зvйлсээс сонгохыг хvссэн харилцах цонх дэлгэцэнд гарна. Бид товчлуур хийх гэж байгаа болхоор Button -ийг сонгоод Name гэсэн нvдэнд товчлуурын нэрийг хvссэнээрээ өг. Vvний дараа 4-н жижиг нvдтэй ажлын хэсэг дэлгэцэнд гарна.
Энэ дөрвөн хэсгийн учрыг тайлбарлавал : Up - товчлуур энгийн vед харагдах байдал. Ямар нэгэн vйлдэл хийгдээгvй vед гэсэн vг. Over - товчлуур дээр хулганы заагч байрлах vеийн шинж чанар Down - товчлуурыг дарах vеийн шинж чанар Hit - товчлуурыг дарсаны дараахи vеийн шинж чанар Дээрхи 4-н хэсэгт тулгуурлан товчлуураа хийнэ. ж.нь : Бид хулганы заагчыг очиход улаан өнгөтэй болдог, дарах vед томордог, дарсны дараа бvдгэрдэг товчлуур хийх хэрэгтэй байна. гэж бодход. Эхлээд эхний хэсэгт 4-өнцөгт зурна /Up хэсэгт / , дараа нь тэрийгээ бусад хэсгvvдрvv Insert Keyframe гэсэн vйдлvvдээр ижилхэнээр хуулна. Дараа нь хулгана очиход улаан болдогоор хийх учраас Over хэсэгт 4-н өнцөгтийн өнгийг Улаан болгож өөрчилнө. Дархад томордог гэсэн болхоор Down хэсэгт очиж дvрсээ томруулна. Дараа нь дарсны дараа бvдгэрvvлэхийн тулд Hit хэсэгт дvрсийн өнгийг Alpha 50% болго. Ингээд хийснээ харахын тулд Library дотороос өгсөн нэртэй товчлуурыг хуудсанд чирих vйлдлээр оруулж ирэн байрлуулна. Одоо Control цэсний Test Movie командыг өгнө ажиллуулж харахын тулд, эсвэл гараас CTRL+ENTER дарж болно. Їр дvн нь харагдаж байгаа биз :) Эсвэл танд хэцvv санагдаж байгаа бол Macromedia Dreamweaver программ нь өөрөө Flash-тай хамтран ажилладаг, шууд flash button , Flash movie-г оруулах боломжтойгоор хийгдсэн байдаг учраас шууд бэлэн Flash товчнуудыг оруулж ашиглах боломжтой. Flash товчлуур оруулахын тулд Dreamweaver программын цэснээс зохих вочнуудыг даран оруулж болно. |
- Blogger Comment
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
0 comments:
Post a Comment